Баянхонгор аймагт сүүлийн 4-5 хоног хур бороо үргэлжлэн орж, зарим сумдад түр зуурын аадар бороо, аянга бууж, мал амьтан ихээр хорогджээ.
Энэ сарын 21-ний өдрийн 18:15 цагт Баянговь сумын нэгдүгээр багийн нутагт их хэмжээний усархаг бороо орж, аянга бууснаас 35 бог хорогдсон гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.
Мөн өдрийн 20:00-22:00 цагт орсон усархаг борооны улмаас Баянговь сумын төвөөс 10 км-т нутаглах малчин өрхийн 600 орчим мал үерт өртөж 170 орчим нь осгож үхсэн бол үлдсэн нь үерт урссан байна.
Тиймээс сум орон нутгийн удирдлагууд, аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн иргэдтэй хамтран байгалийн гэнэтийн аюулд өртсөн бог малын сэг зэмийг булж устгах ажлыг эхлүүлжээ.
Сэтгэгдэл (1)