Киви хамтлагийн ахлагч Ука хувийн хөгжмийн сургууль нээхээр зэхэж байгаа гэнэ.
Тэрбээр амаржиж Англи улсад хэсэг зуур амьдарсан бөгөөд энэ хугацаандаа тус улсын урлагийн чиглэлийн сургуулиудын сургалт, арга барил, хөтөлбөр зэргийг судлажээ.
Тиймээс үүнийгээ Монголд нутагшуулахаар шийдэж ийнхүү хувийн хөгжмийн сургууль нээхээр болсон байна.
Укагийн сургууль сурагчдад хөгжмийн боловсрол олгохоос гадна харилцаа, биеэ авч явах соёл гээд хувь хүний хүмүүжилд ихээхэн анхаарч ажиллах аж.
Дээрх хичээлийг Киви хамтлагийн ахлагч, дуучин бүсгүй өөрөө заах юм байна.
Сэтгэгдэл (1)