МУГЖ дуучин Ч.Бат-Эрдэнийн ах Ч.Батдэлгэр Говь-Алтай аймгийнхаа ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ.
Аймгийн ИТХ-ын 9 дүгээр хуралдаанаар Говь-Алтай аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр Ардчилсан намын сонгуулийн нэрийн жагсаалтын 8 дугаарт эрэмблэгдсэн Ч.Батдэлгэрийн төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч тогтоол гарсан байна.
Ийнхүү гавьяатын ах улс төрд хөл тавилаа.
Харин 2008 оны сонгуульд гавьяат нэр дэвших сураг гарч, иргэдийн дэмжлэгийг авч байсан ч тэрбээр өөрийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхээр гадны улс орныг зорьж байсан билээ.
Харин энэ удаа түүний ах Ч.Батдэлгэр ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж улс төрд хөл тавьж байна.
Сэтгэгдэл (5)