МУИС-ийн багш Жангар судлаач Т.Дүгэрсүрэн асан алдарт Жангарын туулийн 12 бүлгийг 1963 онд Халимаг хэлнээс халх аялгад хөрвүүлж, нийтийн хүртээл болгож, хожим 26 бүлгийг бүрэн эхээр нь хөрвүүлж, зохиогчийн эрхээ авсан боловч хэвлүүлж амжилгүй өөд болсон юм. Тэрээр дээрх 26 бүлгийг бүрэн эхээр нь хэвлүүлж, нийтийн хүртээл болгохыг хань, үр хүүхдүүддээ гэрээслэсэн байна. Гэтэл МУИС-ийнхан “МУИС пресс”-ийн вэб хуудсаараа дамжуулан Жангарын туулийг хэвлэн 49.90 доллараар үнэлэн борлуулж байсныг ахмад багш асаны ар гэрийнхэн олж мэдсэн байна. Тиймээс МУИС-ийн энэ хууль зөрчсөн үйлдлийг хуулийн байгууллагад шалгуулахаар болсон байна.
Т.Энхэлээ