Гадаадын хамтлаг дуучдыг наадмаар урихгүй гэнэ.
Шадар сайд У.Хүрэлсүх наадмын бэлтгэл ажилтай танилцах үеэрээ наадмаар гадаадын дуучид, урлагийн одуудыг авч ирж тоглуулах шийдвэрийг цуцалсан гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
Эдийн засгийн хямралтай байгаа үед ийм үрэлгэн байх нь буруу гэж иргэдээс гомдол ирсэн учир ийнхүү шийдвэр гаргасан байна.