Монгол орон даяар өчигдрийн байдлаар зургаан газар түймэртэй байна. Сэлэнгэ аймгийн Хүдэр, Мандал, Булган аймгийн Тэшиг суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байгааг ОБЕГ-аас мэдээллээ. Энэ жилийн хувьд 16 аймагт 188 удаагийн ой хээрийн түймэр гарсан нь хуурайшилтын зэрэг өндөр байгааг харуулж байна. Хуурайшилтыг багасгах гол зүйл нь үүл буудах юм. Гэвч түймэртэй аймгуудын үүлэнд нөлөөлөх пуужингийн нөөц дуусчээ. Тодруулбал, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нөөц дууссан учраас зэргэлдээ аймгуудаас татаж авч байгаа аж.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)