Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Өвөр Монголын Олон Улсын Монгол Анагаах Ухааны эмнэлэгийн эмч нар манай улсын иргэдэд эмнэлэгийн тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх болсон талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт "Үндсэн Хууль - Үндэсний Зөвшилцөл" цуглаан Драмын театр дээр эхлэнэ. Энэ үеэр тайван жагсаал хийж Чингисийн Талбай дээр арга хэмжээгээ үргэлжлүүлнэ. Мөн жагсаалд оролцогчидын төлөөлөл Засгийн Газарт мэдэгдэл хүргэнэ. Утас: 99063282
12:00 цагт Нийслэлийн нийтийн тээвэрт шинээр нэвтэрч байгаа "Угсраа автобус"-ыг хүлээж авах үйл ажиллагаа "Зорчигч тээврийн нэгтгэл"ОНӨААТҮГ-ын 2-р бааз буюу хуучнаар "Цахилгаан тээвэр" ХХК-ийн баазад болно.
12:30 цагт “Номтой нөхөрлөе” клубээс жүжигчин Ц.Цэрэнболд, Г.Эрдэнэбилэг нартай хамтран хүчирхийлэл, зүй бус зүйлд уруу татсан кино бүтээлийг хүүхэд, багачуудад үзүүлэхгүй байхыг уриалж "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
15:00 цагт Төрийн ордны Их танхимд Монголын бүх ЕБСийн захирлуудын чуулга уулзалт болно. Чуулганд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно. Энэ үеэр боловсролын салбарт цоо шинээр нэвтрүүлж буй Боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн систем, түүний явц, үр дүнгийн талаар илтгэл тавигдана.
15:00 цагт Монголын хүн ам дахь цус ойртолтын өнөөгийн түвшин, тулгамдсан асуудал сэдвээр НЭМХ-ийн Хүний генетик, эрүүл мэнд судлалын секторын Анагаах ухааны доктор Э.Энхмаа Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд лекц уншина.