Бухарест. Ерөнхий сайд Виктор Понта мөнгө угаах, татвараас зайлсхийх, хуурамч мэдүүлэг өгөх зэрэг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг мөрдөн шалгахаа Румын Улсын авлигатай тэмцэх байгууллага мэдэгдээд байсан юм. Энэ асуудлаар тус байгууллага Ерөнхий сайдын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэв.
Ерөнхий сайд авлигатай тэмцэх прокурорын газарт ирснийхээ дараа хэвлэл мэдээллийнхэнд хэлэхдээ түүнд холбогдуулж байгаа гэмт хэргүүд нь ямар ч үндэслэлгүй гэлээ. Румыны Ерөнхийлөгч Клаус Иоханнисийн зүгээс Ерөнхий сайдыг албан тушаалаа өгөх нь зүйтэй юм гэв. Ерөнхий сайдын алба хашиж байгаа хүн хуурамч бичиг баримт үйлдэх, мөнгө угаах, ашиг сонирхлын зөрчилд орох, татвараас зайлсхийхэд хамтран оролцох зэрэг гэмт хэрэгт орооцолдсон нь Румыны хувьд байж боломгүй нөхцөл байдал үүсгэж байна гэж тэрээр хэллээ.