Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 21 барилгыг буулгаж дахин төлөвлөн, барилгажуулах шийдвэр гарсан.
Тиймээс Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах арьс ширний 25,26 дугаар байрны суурин дээр дахин төлөвлөлтөөр баригдах "Морьтон цогцолбор"-ын шав тавих үйл ажиллагаа болжээ.
Тус байрны суурин дээр дахин төлөвлөлтөөр 0.38 га газар дээр нийт 108 айлын орон сууц, 32 үйлчилгээний төв, 12 давхар 2 оффисийн барилга барихаар төлөвлөөд байна. Уг төслийн гүйцэтгэгч “Эфэс констракшн” ХХК нь 2015-2016 онд төслөө хэрэгжүүлж дуусгахаар графикчилсан төлөвлөгөө гарган ажиллах юм байна.