Монгол Улс даяар телевизийн өргөн нэвтрүүлгийн аналог системийг ирэх долдугаар сарын 15-наас 10 дугаар сарын 5-ны хооронд унтрааж, тоон системд шилжих шийдвэр гараад байна. Өөрөөр хэлбэл ирэх сарын 15-наас эхэлж аналог системийн дахин дамжуулах станцуудыг унтрааж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор зохицуулалтын хүрээнд болон үйлчилгээ эрхлэгчдийн хувьд хийгдэх ажлууд нэлээд байгааг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос мэдэгдэж байна. Мөн энэхүү шилжилт нь дэвшилтэт технологийн 4G сүлжээг нэвтрүүлэхээр хийгдэж байгаа ажлуудын нэг хэсэг аж. Тоон системд тохирох буюу DVB-T2 стандартын сет-топ боксыг борлуулах албан ёсны эрхийг найман аж ахуй нэгжид олгосон. Харилцаа холбооны зохицуулах хорооноос энэ онд явуулсан судалгаанаас харахад Монгол Улсад телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй нийт 87 аж ахуй нэгж, хувь хүн байгаагаас 67 нь орон нутагт, 21 нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Харин компаниудын хөрөнгө оруулалт болон орлогын бүтцийг задалвал үйлчилгээ эрхлэгчид шинээр нэвтэрч буй технологийн тоног төхөөрөмжид хамгийн их зардал гаргадаг байна. Харин орлогынхоо дийлэнх хувийг зар сурталчилгаанаас бүрдүүлдэг ажээ.
Аналог системийг унтраах хуваарь:
Улаанбаатар 09.25-10.05 хооронд
Төв, Өмнөговь аймаг 07.15-07.25 хооронд
Баян-Өлгий, Хөвсгөл аймаг 09.05-10.05 хооронд
Сэлэнгэ аймаг 08.05-08.25 хооронд
Тоон системд шилжихэд хэрэглэгчдийн зүгээс шаардагдах зүйлс:
DVB-T2/MPEG-4 Стандартын телевиз
DVB-T2/MPEG-4 Стандартын Сет-топ бокс
Дицеметрийн долгионы антен
Тоон технологид шилжих ажилд аналог антен буюу зурагтын антенаар агаарын зургаан суваг үзэж байгаа иргэд идэвхтэй хамрагдах ёстой хэмээн Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл (1)