Шаргаморьтын амны 2.5 км авто замын шинэчлэлийн хүрээнд Хандгайт-Шаргаморьтын уулзвараас Шаргаморьтын эцсийн буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг энэ сарын 29-ний 22 цагаас 07 дугаар сарын 03-ны 22 цаг хүртэл бүрэн хааж хучилтын ажил хийнэ. Зам засварын үед түр зам гаргаж, тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оролцуулах аж.