Дүүргийн 3 дугаар прокурорын газраас ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын хүрээнд 2015 онд зарим ажлыг зохион байгуулан ажилласан байна.
Тухайлбал: 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хорих ангид ял эдэлж байгаа ялтнуудын дунд гарч байгаа гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэмт хэрэг, зөрчлийг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн ажил, хүрсэн үр дүн”-гийн талаар Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Шийдвэр гүйцэтгэх албаны хорих 427 дугаар ангийн дэд даргын сонсголыг хэлэлцэж, ярилцлага зохион байгуулжээ.