ШЕЗ-өөс хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурлаар Эрүүгийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт С.Билгүүн, судлаач Ц.Ариунболд нар мэдээлэл хийх юм байна. Мөн Шүүх байгуулах тухай хууль 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор шүүхүүдийн нэр, харъяалалд орж байгаа өөрчлөлтийн талаар болон зарим аймагт шинээр шүүх байгуулах талаар ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан мэдээлэл хийнэ. Хурал ШЕЗ-ийн байранд 11.00 цагаас болно.