Өнгөрөгч 2015 оны 6 сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах иргэн Б овогтой Ц гэрт маш их хэмжээний утаа гараад байна гэсэн дуудлага 18:59-д өгчээ. Дуудлагыг цагдаагийн дэслэгч А.Мөнх-Эрдэнэ ахлагч Э.Пүрэвсүрэн нар нь түргэн шуурхай шалгасны эцэст гал гарахаас урьдчилан сэргийлж чадлаа. Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс сэрэмжлүүлж байна. Урин дулаан цаг ирж иргэд хөдөө орон нутаг зусланд гарахдаа орон гэрийнхээ цахилгаан хэрэгсэл болон цонх хаалга үүдээ сайн шалгаж аль болох эзэнтэй үлдээхийг анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/