АТГ-аас нийтийн албанд нэр дэвшигчдийн ашиг сонирхлын зөрчлийг шалгажээ. Тус газраас оны эхний таван сарын байдлаар төрийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 4910 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээж авчээ. Тэдгээрийн 35 хувь нь орон нутгийнх байна. Аймгаар авч үзвэл Баянхонгор аймгаас 120, Говь-Алтай аймгаас 110, Төв аймаг 96 хүний мэдээллийг ирүүлсэн нь хамгийн өндөр дүнтэй гарчээ. Мэдүүлгүүдээс ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй 271 хүн байсан бол 38 нэр дэвшигч илт сонирхлын зөрчилтэй байсан байна. Төрийн албанд нэр дэвшсэн хүмүүсийн дунд ур чадвар, мэргэжил зэрэг ажлын байрны шаардлага хангахгүй хүмүүс олон байгааг тус газраас анхааруулжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)