Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар долоон түймэр асч байна.
Тодруулбал Сэлэнгийн Хүдэр, Ерөө, Мандал, Хөвсгөлийн Цагаан нуур, Улаан-Уул сумын заагт, Булганы Сэлэнгэ суманд түймэртэй байгаа аж.
Харин Булган аймгийн Сэлэнгийн түймэр цурмандаа орсон байна.
Түймэр ихээр гарч байгаа аймгууд руу говийн аймгуудын нөөц пуужинг татан Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Архангай аймагт үүлэнд нөлөөлж бороо оруулах ажлыг зохион байгуулж байгаа гэдгийг холбогдох албаныхан мэдээлэв.
Сэлэнгэ, Булган аймагт багахан хур тунадас орсон ч түймрийг унтраах хэмжээнд нөлөөлж чадахгүй байгаа аж.
Энэ жил хуурайшилт ихтэй, халуун салхитай байгаа учраас түймрийн тоо эрс өссөн гэдгийг ч онцолсон.
Өмнөх жилийн хагас гэхэд 100 түймэр гарч 12.6 тэрбум төгрөгийн хохирол учирч байжээ. Гэтэл энэ оны эхний зургаан сарын байдлаар 193 түймэрт 19.5 тэрбум төгрөгийн хохирол учраад байгаа юм байна.
Сэтгэгдэл (1)