Эрийн хийморь ид хавын бахдал болсон хурдан хүлгэдийнхээ шандсыг шалгах дунд сунгаан өнөөдөр Төв аймгийн Баян суманд болж байна.
Өнөөдөр даага, шүдлэн, хязаалан насны морьд уралдах аж. Маргааш Их нас, азарга, эрлийз насны уралдаан болох юм байна.
Наадмын өнгө тодорхойлох их сунгаан энэ сарын 8-нд болно.