Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улс жилдээ 600 мянган метр куб бетонон блок импортолдог

2015-7-05
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өчигдөр /2015.07.04/ европ стандартаар евро блок үйлдвэрлэдэг МАК Хийт бетоны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

УИХ-ын дарга З.Энхболд дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар тус үйлдвэрийн цехүүдийн үйл ажиллагаатай танилцав.

 

МАК Хийт бетоны үйлдвэр нь хоногт 900 куб метр евро блок үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд  энэ төрлийн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээний 30 гаруй хувийг хангах боломжтой. Шинж чанарын хувьд  хөнгөн, бат бэх, даац өндөртэй, дулаан хадгалах чадвар сайн, суулт өгдөггүй, шатдаггүй, дурын хэмжээсээр үйлдвэрлэх боломжтой гэдгээрээ онцлогтой болохыг УИХ-ын даргад танилцуулав.

 

Блокны найрлагад элс 60 хувь, цемент 20 хувь, шохой 15 хувь гөлтгөнө 5 хувь, хөнгөн цагаан 0.15 хувь ордог байна. Ингэснээр евро стандартыг бүрэн хангаж буйг тус үйлдвэрийнхэн онцлов. Ямар нэг хортой  химийн нэгдэл найрлагад нь ороогүй учраас евро блокыг хувийн орон сууц, үйлдвэр, сургууль, эмнэлэг, зочид буудал зэрэг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламж барихад ашиглах боломжтой юм байна. 

МАК Хийт бетоны үйлдвэр одоогоор 90 орчим ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөд үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр дахин 60 ажлын байрыг бий болгох бололцоотой юм байна.

Монгол Улс жилдээ 600 мянган метр куб бетонон блок импортолдог бөгөөд МАК Хийт бетоны үйлдвэр үйл ажиллагаа явуулснаар жилд 270 мянган метр куб бетоны хэрэгцээг хангах бололцоотой ажээ.

Үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа УИХ-ын дарга үйлдвэрлэлийг төрөөс дэмжих талаар МАК Хийт бетоны үйлдвэрийн удирдлагуудтай ярилцсан юм. Тэрээр хэлэхдээ, зах зээл чөлөөтэй байх ёстой, гэхдээ үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх үүднээс үйлдвэрлэлийг татварын бодлогоороо дэмжих шаардлага байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг олон улсын  жишгийн дагуу бид явах юм. Үйлдвэржилтийг дэмжих зохицуулалт бүхий “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл эцсийн хэлэлцүүлгийн шатандаа явагдаж байна. Энэ бодлогын хүрээнд Монголд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн бүр ямар нэг тендерт давуу эрхтэйгээр оролцох зохицуулалт хийгдэнэ. Мөн татварын асуудлыг УИХ-аар хэлэлцэхгүй. Татвартай холбоотой асуудлыг шийдэх эрхийг Засгийн газарт өгөх учраас үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор дэмжих бүрэн боломжтой.

УИХ-ын 2015 оны хаврын чуулганы хугацаанд 888 төслийн хүрээнд үйлдвэржилтийн зээл авсан төслүүдийн явцтай танилцаж байгаа. Зээл авсан үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ гаргаж, амжилттай ажиллаж байна. Үр дүнд нь олон салбарт дэлхийн жишигт нийцсэн чанар, стандарттай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж бүхий эдгээр үйлдвэр үүгээрээ Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа юм. Засгийн газраас өнгөрсөн жилийн хугацаанд үйлдвэрүүд байгуулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох байдлаар төрөөс дэмжиж ирлээ. Харин одоо амжилттай ажиллаж байгаа тэдгээр компаниудын бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжиж, гадаадын өрсөлдөөнөөс хаах талаар төрөөс анхаарах шаардлагатай юм байна гэлээ. Түүнчлэн үндэсний үйлдвэрлэл хөгжихийн хэрээр монгол хүн ажлын байртай, цалин авснаараа амьдарлын баталгаатай болж буйгаараа чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэн хэлж байлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
“Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (112.72.13.201)
    Saixan medee baina. Importig bagasagax uildveruudee demjix yumsan.
    2015 оны 07 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ИЦБХДХ: Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо
    1 цаг 58 мин
  • Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зориулалтын байраар хангана
    2 цаг 30 мин
  • Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    2 цаг 35 мин
  • Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
    3 цаг 34 мин
  • Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна
    3 цаг 36 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
    3 цаг 41 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
    4 цаг 7 мин
  • Сагсанбөмбөгийн Оюутны лигийн 2025–2026 оны финалын шатанд өрсөлдөх шилдгүүд тодорлоо
    4 цаг 48 мин
  • АЛТАН ЦОМ: М-Си-Эс Энержи, Хатант Интернэшнл багууд аваргын төлөө өрсөлдөнө
    5 цаг 0 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
    5 цаг 38 мин
  • Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ
    5 цаг 43 мин
  • АНУ-ын Ираны эсрэг цэргийн хориг арга хэмжээнд Их Британи улс оролцохгүй гэдгээ мэдэгдэв
    6 цаг 3 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    6 цаг 14 мин
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
    6 цаг 31 мин
  • Унгарыг 16 жил удирдсан Виктор Орбан ялагдлаа хүлээж албан тушаалаасаа буулаа
    6 цаг 42 мин
  • Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
    6 цаг 54 мин
  • Энэтхэгийн урлагт 80 жил зүтгэсэн алдарт дуучин Аша Бхосле таалал төгсжээ
    7 цаг 48 мин
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
    7 цаг 58 мин
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    8 цаг 38 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    8 цаг 40 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК