Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан 2015 оны долдугаар сарын 04-ний өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг зоион байгууллаа.
Их цэвэрлэгээнд Тамгын газрын хэлтэс албад, харьяа хэлтсүүд, цэргийн анги, нэгтгэлүүд орчныхоо болон нийтийн эзэмшлийн зам талбай, гуу жалга, үерийн хамгаалалтын барилга байгууламж, ус цуглардаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойн 111,905 метр квадрат талбайн 247,8 тонн хог хаягдлыг цэвэрлэв.
Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд, томоохон зах, худалдааны төвүүд, Сууц өмчлөгчдийн холбоод, Орон сууц, нийтийн аж ахуйн компаниуд, Их дээд болон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг зэрэг 1406 байгууллагын 8000 гаруй иргэн их цэвэрлэгээний ажилд оролцлоо.
Үндэсний их баяр наадмыг угтсан их цэвэрлэгээнд бизнесийн 1159 байгууллагын төлөөлөл ойр орчныхоо 50 хүртэл метрийн талбайг цэвэрлэсэн. Харин дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрууд 50 авто машинаар 44 удаагийн рейсээр ачиж тээвэрлэлээ.