Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шөлний хонь, хорхогны ямааны үнэ 20-40 мянган төгрөгөөр хямдарчээ

2015-7-08
0
ЖИРГЭХ

Сүүлийн жилүүдэд нийслэлчүүд бид үндэсний их баяр наадмаараа мал гаргаж, шинэ шөл уухыг илүүд үзэх болсон.

 

Тиймээс ч зургаадугаар сарын эхнээс хөдөө орон нутгаас мал ачсан машины цуваа Улаанбаатарыг зорих нь элбэгшдэг.

 

Хот дотор амьд мал борлуулахыг хориглосон шийдвэр гарсан учир Эмээлт зах, Баянзүрхийн товчоо орчимд малын захыг төвлөрүүлсэн билээ.

 

Тэгвэл баяр наадмын өдрүүд хаяанд ирсэн өнөө үед шөлний хонь, хорхогны ямаа ямар үнэ ханштай байгааг сонирхохоор Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо малын төвлөрсөн худалдааны Эмээлт захыг зорьв.

 

Баярын өдрүүд ойртсон болохоор тус газрыг зорих машины цуваа ихэсчээ. Захын ойролцоо дөхөж очвол сумын төвийн наадам болж байгаа мэт хөл хөдөлгөөн их. Тиймээс ч Замын цагдаа зохицуулалт хийж байгаа харагдав.

 

Харин захын  хашааны үүдэн хэсэгт орж гарч байгаа машинаас нэгэн эрхэм зах руу орж үйлчлүүлсний төлбөр хэмээн 500 төгрөгийн хураамж авч байлаа.

Түүний дэргэд “Авсан малаа нядлуулах уу, гэдсийг нь цэвэрлүүлэх үү” хэмээн өгүүлэх хэсэг хүмүүс зогсчээ. Тэд мал нядлаж, эвдэх бол 10 мянган төгрөг, гэдсийг нь 5 мянган төгрөгөөр цэвэрлэж, идэхэд бэлэн болгодог хэмээцгээнэ.

 

Ийнхүү дотогш орвол цэнхэр дөрвөлжин жижиг хашааг олноор барьж, малаа ялган хашжээ. Үүдний цаахан талд нь портер, пронтер зэрэг ачааны машин дээр хашлага хийж, малаа ачсан хэвээр нь машин дээрээсээ борлуулж байв.

 

Малын шивтэр бууцны үнэр, худалдаачдын хөөрөлдөх яриа чих дэлсэх нь ёстой л малын захад орж ирснийг өөрийн эрхгүй мэдрэгдүүлж байлаа.

 

Малын борлуулалт муу, үнэ хямд байгаад малчид бухимдалтай байна


 

Эмээлт захад баруун аймгуудаас ирсэн мал ихээр худалдаалдаг аж. Тус захад мал зарж буй хүмүүс “Ямар насны мал хайж байгаа юм. Хэдэн төгрөгт багтааж, ямар мал авмаар байна. Ярьж тохироод ав. Өчигдөрхөн ирсэн хонь, ямаа байна тарга тэвээрэг сайн, шилж соноод ав” хэмээн өөр өөрсдийн малыг ам хуурайгүй магтаж, борлуулахыг хүсэх аж.

 

Энэ жил баруун аймгуудаас мал ихээр ирж, махны үнэ ханш унаснаас болж ийнхүү малаа магтаж, ам хэлээ уралдуулан байж л ганц нэгэн хонь, ямаа зарж байна гэдгийг ченж нар хэлж байлаа.

 

Тус захад малчдаас малыг аваад дамлаж зардаг ченж нар байдаг бол хөдөө орон нутгаасаа малаа ачиж ирээд өөрсдөө борлуулдаг малчид ч байдаг юм билээ.

 

Тэднээс малын борлуулалт хэр байгаа талаар тодруулбал Архангай аймгаас ирсэн гэх нэгэн залуу малчин “Би энд 100 толгой мал ачиж ирээд дөрөв хонож байна. Мал ердөө зарагддаггүй ээ. Уг нь өнгөрсөн жил бас энэ тооны мал авч ирээд 7 хоногийн дотор л зарчихаад буцсан.

 

Харин энэ жил дөрөв хонож байхад 30 гаруйг нь л зарлаа. Одоо наадамд хэдхэн хоног үлдсэн болохоор зарагдахгүй малаа нядлаж, Хүчит шонхор зах дээр өгчихөөд буцах байх даа. Мал зарагдахгүй олон хонохоор тарга тэвээрэг нь ч алдагдах аюултай байна” хэмээн хариулж байлаа.   

 

Түүнтэй зэрэгцэн байрлаж малаа зарж байсан Булган аймгийн малчин “Энэ жил зуншлага муу байгаа болохоор ирэх өвөл хатуу өвөл болно гэцгээх юм. Тэгээд л айгаад хэдэн малаа борлуулах санаатай ирсэн. Үнэд хүрдэггүй ээ. Малчин бидний гол мөнгөний эх үүсвэр чинь мал. Гэтэл олон жил өсгөж үржүүлсэн мал маань үнэгүй болчихоор бидний амьдрал хүнд л байна.

 

Уг нь төр засгаас махаа экспортлодог, үнэд хүргэдэг болвол зүгээр л санагдах юм. Өнөөдөр хонины арьс өлөнтэйгээ 1500 төгрөг, ямааны арьс 1000 төгрөг байна гээд боддоо. Үнэхээр өрөвдөлтэй байгаа биз” хэмээн уулга алдаж суув.

 

Тэд тухайн захад малаа борлуулахын тулд өдөрт 5 мянган төгрөгийн түрээс төлдөг аж.

 

Хонь 80-230 мянга, ямаа 70-130 мянган төгрөгийн үнэтэй

 

Хонь, ямааны үнэ ханш өнгөрсөн жилийнхээс дариу 20-40 мянган төгрөгөөр хямдарчээ. Тухайлбал төлөг 60-80 мянга, шүдлэн эр хонь 100-120 мянга, хязаалан хонь 110-125 мянга, нас бие гүйцсэн эр хонь 120-140 мянган төгрөгийн ханштай байлаа. Харин хорхогны ямааны эрэлт их байгааг ченж нар хэлж байв. 

 

Тодруулбал борлон ямаа 50-70, хязаалан ямаа 100-110, сувиа эм ямаа 60-80 мянган төгрөгийн үнэтэй байна. Ер нь тус захад хонь тарга тэвээрэг, наснаасаа хамаарч 60-140 мянга, ямаа 50-110 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж байсан юм.
 

Ингээд бид малчид болон ченж нартай уулзаж зарим нэгэн зүйлийг тодруулав.

 

Хөдөө шууд бэлэн мөнгө тоолоод мал авах хүн ховор болохоор хотод ирж зардаг

Өвөрхангай аймгийн малчин Д.Батхишиг  

 

-Та аль аймгаас ирж малаа борлуулж байна вэ?

 

-Би Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас ирээд хоёр хонож байна.

 

-Та хөдөөнөөс хэдэн малтай ирсэн бэ. Өнөөдрийн байдлаар хэдийг нь борлуулав?

 

-Ирсэн өдрөө зургаан хонь зарсан. Харин өнөөдөр /өчигдөр/хоёрыг л борлууллаа. Мал их, худалдан авагч бага байгаа болохоор борлуулалт муу л байна.

 

-Өнгөрсөн жилийнхээс малын үнэ буурсан тухай яриа байна. Таны хувьд юу гэж бодож байна вэ?

 

-Үнэхээр тийм байна. Би өнгөрсөн жил бараг 7 хоногийн дотор  л 100 гаруй мал зарсан. Үнэ нь ч гайгүй байсан болохоор энэ жил бас 600 мянган төгрөгөөр унаа хөлслөөд малаа ачиж ирсэн. Гэтэл махны үнэ хямд борлуулалт муу байна.

 

-Хэрэв мал нь зарагдахгүй баяр наадам болчихвол яах вэ?

 

-Буцаагаад л ачаад явах байх даа.

 

-Танай нутагт зуншлага хэр байна. Яагаад ингэж малаа олноор нь борлуулах болов?

 

-Зуншлага тааруу л байна. Гэхдээ байгаль цаг агаараас болж малаа зараагүй ээ. Төвд нэг байр авах санаатай л урьдчилгаа мөнгө олох гээд л байгаа хэдээсээ зарж байгаа юм. Малчид бид чинь ингэж л малаа зарж мөнгөтэй болдог шүү дээ.

 

-Орон нутагт нь мал авах хүн ховор байна уу эсвэл хотод ирж зарах нь илүү ашигтай байна уу?

 

-Хөдөө шууд бэлэн мөнгө тоолоод мал авах хүн ховор. Харин хотод бол олны олон гэгчээр уг нь зарчихаад байдаг. Тэгээд л жил болгон наадмын өмнө хэдэн мал ачиж ирдэг юм.  

 

Зуншлага муу, өвөл хатуу болно гээд малчид малаа нэлээд борлуулж байна

Ш.Лхагвадорж малын ченж

 

-Та энд хэдэн жил ченж хийж байна вэ?

 

-Арав гаруй жил болж байна. Ер нь бидний насны хүмүүст үүнээс өөр ажил олдохгүй байна шүү дээ.

 

-Та бүхэн малчдаас хонийг ямар үнээр худалдаж авдаг юм бэ. Малчид ер нь малаа хэр өгч байх юм бэ?

 

-Бид нэг хониноос 10-15 мянган төгрөгийн ашиг гарахаар бодож авдаг. Энэ жил баруун аймгуудаас мал нэлээд орж ирж байна. Зуншлага муу, өвөл хатуу болно гээд малчид малаа нэлээд борлуулж байх шиг байна.

 

-Борлуулалт хэр байна вэ?

 

-Өдөрт 5-15 мал зарчихаад л байна. Баяр дөхөж байгаа болохоор ойрын хэд хоног гайгүй л байна.

 

-Энэ жилийн хувьд малын үнэ хэр байна вэ?

 

-Энэ жил мал, мах элбэг байгаа болохоор үнэ ч гэсэн хямд байна.

 

-Малын үнэ ер нь хэр тогтвортой байна вэ?

 

-Өдөр өдөрт үнэ хэлбэлзэж л байна. Эмээлт зах дээр ирээд олон хонож, гэдсээ татсан малын үнэ арай бага байхад шинээр ирж байгаа мал бас өөр гээд хэлбэлзэлтэй л байна. Гэхдээ 10-20 мянган төгрөгийн л хооронд хэлбэлзэж байна даа. 

 

24tsag.mn Б.Батчимэг 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
“Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Уншигч (103.17.196.9)
    Өвөлдөө сайн бэлдээрэй МАЛЧДАА!!!!!
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    үнэгүй юм хаа байна олоод өгөөч хэ хэ
    2015 оны 07 сарын 08 | Хариулах
  • иргэн (103.23.51.2)
    арьс шир нь л хямд болохоос хонь ямаа үнэтэй байна. Монгол хэдэн сая малтай гэчихээд үнэтэй байна
    2015 оны 07 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
    40 мин
  • Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна
    42 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
    47 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
    1 цаг 13 мин
  • Сагсанбөмбөгийн Оюутны лигийн 2025–2026 оны финалын шатанд өрсөлдөх шилдгүүд тодорлоо
    1 цаг 54 мин
  • АЛТАН ЦОМ: М-Си-Эс Энержи, Хатант Интернэшнл багууд аваргын төлөө өрсөлдөнө
    2 цаг 6 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
    2 цаг 44 мин
  • Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ
    2 цаг 49 мин
  • АНУ-ын Ираны эсрэг цэргийн хориг арга хэмжээнд Их Британи улс оролцохгүй гэдгээ мэдэгдэв
    3 цаг 9 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    3 цаг 20 мин
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
    3 цаг 37 мин
  • Унгарыг 16 жил удирдсан Виктор Орбан ялагдлаа хүлээж албан тушаалаасаа буулаа
    3 цаг 48 мин
  • Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
    4 цаг 0 мин
  • Энэтхэгийн урлагт 80 жил зүтгэсэн алдарт дуучин Аша Бхосле таалал төгсжээ
    4 цаг 54 мин
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
    5 цаг 4 мин
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    5 цаг 44 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    5 цаг 46 мин
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 52 мин
  • АНУ-Ираны талуудын хэлэлцээр үр дүнд хүрээгүй тул газрын тосны үнэ эргээд нэмэгдэв
    5 цаг 58 мин
  • Улаанбурхан өвчнөөр 56 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    6 цаг 11 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК