Баяр наадмын өдрүүдээр нөхцөл байдалдаа тааруулж хурдаа тохируулж явах хэрэгтэй байгааг ЦЕГ-аас сануулж байна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд орон нутгийн замд 80 км цагийн хурдтай явах дээд хурдыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл жолооч нар хурд хэтрүүлж, осол гэмтэлд өртсөнийхөө дараа “Би 80 км цагийн хурдтай явсан гэж худал хэлдэг. Эвдрэл ихтэй, донсолгоотой зам дээр өндөр хурдтай явах нь аюултай. Баяр наадмын үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг сануулж байна. Мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс өвчтэй буюу ядарсан үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг санууллаа.
О.Номин-Эрдэнэ