Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн дээд одон медаль хүртээлээ

2015-7-08
0
ЖИРГЭХ

        Өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар зарим хүмүүсийг төрийн өндөр дээд цол, одон, медалиар шагнах ёслол Төрийн ордонд боллоо. Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчин, хууль эрх зүй, барилга, худалдаа, аж үйлдвэр, зам тээвэр, уул уурхайн салбарт үр бүтээлтэй ажилласан хүмүүст шагнал гардуулсан нь энэ юм.

 

Соёл урлагийн салбарт 60 жил ажиллаж, сонгодог, үндэсний урлагийг хөгжүүлсэн Ардын жүжигчин Б.Зангадад Хөдөлмөрийн баатар цол,

 

Төрийн их хан хуурч Ц.Цэрэндоржид Ардын жүжигчин цол олгосон юм.

 

Мөн дараах хүмүүст Монгол Улсын Гавъяат цол хүртээлээ.

 

Үүнд,

 

Аж үйлдвэрийн гавъяат цолоор Д.Шагдар, “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч дарга Д.Даваасамбуу нарыг,

 

Гавъяат багш цолоор СЭЗДС-ийн багш Б.Зууннаст, ХСИС-ийн багш С.Бадарчи, Булган аймгийн багш Г.Банзрагч,  МУБИС-ын салбар сургуулийн захирал Д.Цэцэгээ нарыг,

 

Гавъяат малчин цолоор Дорнод аймгийн Дашбалбар сумын малчин Д.Долгор, Ховд аймгийн Чандмань сумын малчин Ж.Дулам нарыг,

 

Гавъяат механикчаар Төв аймгийн иргэн М.Баатаржавыг,

 

Гавъяат тээвэрчин цолоор Н.Цэрэндолгорыг,

 

Гавъяат уурхайчин цолоор Дархан-Уул аймгийн уурхайчин Л.Батсуурийг,

 

Гавъяат тамирчин цолоор “Хүч спорт хороо”-ны тамирчин С.Мияарагчааг,

 

Гавъяат уурхайчин цолоор Л.Батсуурийг,

 

Гавъяат зүтгэлтэн цолоор орчуулагч, яруу найрагч, Ж.Нэргүй нарыг,

 

 Гавъяат жүжигчин цолоор дуучин Л.Болдбаатарыг

 

Гавъяат зүтгэлтэн цолоор “Монгол кино” нэгтгэлийн кино операторч Л.Шаравдоржийг

 

Үйлчилгээний Гавъяат ажилтан цолоор ОБЕГ-ын аврагч С.Баавгайг

 

Хүний Гавъяат эмч цолоор Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн тасгийн эрхлэгч  Ч.Лхамсүрэн, Клиникийн II нэгдсэн эмнэлгийн их эмч Д.Санжаа, Увс аймгийн эмч Н.Чадраабал нарыг,

 

Эрүүлийг хамгаалахын Гавъяат ажилтан цолоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын их эмч Д.Ичинноров нарыг шагналаа.    

      

Шагнал гардуулах ёслолын үеэр төрийн дээд одон, медалиар шагнуулсан хүмүүсээс сэтгэгдлийг нь сонслоо.    

 

Ардын жүжигчин Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж:- Туйлын их баяртай байна. Би ардын урлаг, морин хуур, ерөөл магтаалаас амьдралынхаа туршид нэг ч удаа холдсонгүй. Ариун сайхан энэ урлагийг ард түмэндээ өвлүүлэх, сурталчлах, түгээж ирсэн. Үүнийг минь төрөөс үнэлж шагнал хүртээлээ. Монголын морин хуур минь үүрд мөнх уянгалж байх болтугай. Морин хуурандаа мөргье.

 

МУГТ С.Мияарагчаа:- Маш их баяртай байна. Миний амжилтийг үнэлснээс гадна манай тамирчдын шагнал шүү. Та бүгдийн минь хүч хөдөлмөр шүү. 17 жил жүдо бөхөөр хичээллэсэн. Энэ хугацаанд бас чамгүй амжилт гаргасан. Монголын хүчтэй тамирчдад хүчтэй өрсөлдөгч байж, ард нь бэлдэж өгч байсныг минь үнэлж энэ шагналыг өгсөн болов уу.

 

Гавъяат багш Хууль сахиулах их сургуулийн зөвлөх профессор С.Бадарчи:-Энэ салбарт 66 жил ажиллаж байж өнөөдөр төрийн өндөр шагнал авлаа. Их баяртай байна. Гурван зүйлийг онцолж хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт өндөр хангай, өргөн далай нутаг хошуундаа залбирч байна. Хоёрдугаарт түмэн олон шавь нартаа их баярлаж байна. Өдий зэрэгт хүргэсэн Хууль сахиулахын их сургууль, төрийн байгууллгага, төрдөө, түмэн олондоо, Ерөнхийлөгчдөө баярлалаа.

 

Гавъяат хуульч О.Зандраа:- Монгол Улсын дээд шүүхэд 15 жилиийн турш тасралтгүй ажилласан. Харин хууль, шүүхийн байгууллагад ажилласнаас хойш эдүгээ 34 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хамтран ажилласан хүмүүстэй баярлалаа гэж хэлье гэсэн юм.

 

Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгэгдлээ хэлснийг бүрэн эхээр нь хүргэе.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:- Монгол улсын ард иргэдээ. Хүндэт хатагтай ноёдоо. Монгол улсын Тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын бэлэг тэмдэг есөн хөлт их цагаан сүлдний цэнгэн орших их өргөөнөөс зон олныхоо амар мэндийг айлтган мэндчилье. Төрт ёсны уламжлал, түүх соёлын чуулган, түмэн олны сэтгэлийн цэнгэл хосолсон Үндэсний их баяр наадам хаяанд ирлээ. Тулгар төрийн 2224 жил, Их монгол улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эх орныхоо нэрийг даянд дуурсгаж яваа урлаг, соёл, спортын зүтгэлтнүүд хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, ажил амьдралаараа Монголын шинэ түүхийг бүтээж буй багш, эмч, малчин, уурхайчин, цагдаа, шүүгч, орчуулагч, аврагч, сувилагч зэрэг олон салбарын гавъяат үйлсийн эзэн иргэд маань Төрийн эрхэм дээд цол одон медаль хүртэж байна. Монгол улсын соёл урлагийн салбарт бүтэн жарны туршид зүтгэж, ард түмний сэтгэлд шингэсэн олон дууг дуулан өөрийн өвөрмөц дэг сургуулийг буй болгож 1962 оноос хойш өнөөг хүртэл 10000 гаруй тоглолтод оролцон сонгодог болон үндэсний урлагийг хөгжүүлэх, суртчлах их үйлсэд он удаан жил онцгой гавъяа байгуулан ажилласан Ардын жүжигчин, нэрт дуучин Б.Зангад гуай Монгол улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж байна. Үндэсний язгуур урлагийг өвлөн уламжлах, судлан шинжлэх, суртчилан таниулах үйлсэд олон жил үр бүтээлтэй ажиллаж буй МУСГЗ морин хуурч Ц.Цэрэндорж гуай МУАЖ цол хүртлээ. Монгол улсын Ардын цолтнуудын эгнээ ариун үйлсээрээ манлайлж яваа шилдгүүдээр өргөжиж байна. Увс аймгийн Зүүнхангай сумын хүн эмнэлгийн эрхлэгчээр 34 жил ажиллаж ардынхаа эрүүл, энхийн манаанд 57 жил зүтгэж буй ахмад эмч Н.Чадраабал бусад олон эмч гавъяат цол хүртэж байгаа. Энд гавъяат цол хүртсэн хоёр хүнийг онцолж хэлье гэж бодож байна. Дорнод, Ховд аймагт олон жил мал, маллаж олон сайхан хүүхэд өсгөж, төрүүлсэн хоёр сайхан ээж малчин Монгол улсын гавъяат цол хүртлээ. Мөн онцгой байдал улс оронд тохиолдож буй хүнд хэцүү зүйлийн эсрэг тэмцэж явсан манай онцгой байдлын ажилчин аврагчдын дундаас анхны гавъяат цолтон төрснийг тэмдэглэж хэлэх нь зүйтэй байх. Уул ,уурхайн салбарт олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж үйлдвэрлэлийн техник, технологийг боловсронгуй болгох үр ашгийг нэмэгдүүлэх, хөгжлийн бодлого боловсруулах мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд манлайлан ажиллаж буй уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч, уулын инженер Д.Даваасамбуу Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цол хүртлээ. Монгол хүний тэвчээр хатуужил, хурд хүч, авхаалж самбааг бөхийн спортоор тив дэлхийд дамжуулж олон түмний итгэл хүндлэлийг хүлээсэн олон тамирчнаа төлөөлж бөхийн жүдо барилдааны мастер тэмцээний хошой аварга С.Мияаэрагчаа МУГТ цол хүртэж байна.

 

Монгол төр хөдөлмөр бүтээлээрээ манлайлагч иргэдийнхээ гавъяа зүтгэлийг Үндэсний их баяр наадмын босгон дээр ийнхүү үнэлэн урамшууллаа. Шагнал хүртсэн иргэддээ, тэдний ард байсан бүх хүнд чин сэтгэлийн баяр хүргэе. Монгол төрийн өндөр, дээд гавъяа шагналаар олон иргэд шагнуулж байна. Бусад хүмүүс шагналуудаа зохих хүмүүсээс нь хүртээх болно. Монгол хүн Төрийн их баяр наадмаа бүтэн жил хүлээдэг. Өнийн түүхийг сануулж, өрнөх ирээдүйг бүтээх урам зориг хайрладаг Үндэсний их баяр наадам бол Монгол соёлын төгөлдөр их ёслол юм. Хотол олноороо сайхан наадаж улам ихийг хийж бүтээхийн бэлэг ерөөлийг өргөе.

Т.ХУЛАН                                                                                                                                                            

0
ЖИРГЭХ
Санал болгох
Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
“Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • шавь (203.91.118.178)
    С.Бадарчи багшдаа баяр хүргэж эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.
    2015 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.29.89)
    Дээд шүүхийн Шүүгч Зандраа
    2015 оны 07 сарын 08 | Хариулах
  • zkjhy (202.179.12.6)
    Chinbatad urlagiin gaviyat zutgelten uguuchee
    2015 оны 07 сарын 08 | Хариулах
  • зочин (202.179.11.98)
    овоо нүдээ олсон байнаа
    2015 оны 07 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
    39 мин
  • Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна
    41 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
    46 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
    1 цаг 12 мин
  • Сагсанбөмбөгийн Оюутны лигийн 2025–2026 оны финалын шатанд өрсөлдөх шилдгүүд тодорлоо
    1 цаг 53 мин
  • АЛТАН ЦОМ: М-Си-Эс Энержи, Хатант Интернэшнл багууд аваргын төлөө өрсөлдөнө
    2 цаг 5 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
    2 цаг 43 мин
  • Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ
    2 цаг 48 мин
  • АНУ-ын Ираны эсрэг цэргийн хориг арга хэмжээнд Их Британи улс оролцохгүй гэдгээ мэдэгдэв
    3 цаг 8 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    3 цаг 19 мин
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
    3 цаг 36 мин
  • Унгарыг 16 жил удирдсан Виктор Орбан ялагдлаа хүлээж албан тушаалаасаа буулаа
    3 цаг 47 мин
  • Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
    3 цаг 59 мин
  • Энэтхэгийн урлагт 80 жил зүтгэсэн алдарт дуучин Аша Бхосле таалал төгсжээ
    4 цаг 53 мин
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
    5 цаг 3 мин
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    5 цаг 43 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    5 цаг 45 мин
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 51 мин
  • АНУ-Ираны талуудын хэлэлцээр үр дүнд хүрээгүй тул газрын тосны үнэ эргээд нэмэгдэв
    5 цаг 57 мин
  • Улаанбурхан өвчнөөр 56 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    6 цаг 10 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК