Эмийн гаж нөлөөний улмаас хүндээр өвдөөд байгаа Э.Эрдэнэбулган охины ар гэрийнхэн өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас мэдээлэл хийнэ.
Энэ үеэр монголын эмийн жагсаалтад зайлшгүй хэрэгцээтэй гэх 15 эмийн жагсаалтын нэг хэмээн бүртгэгдсэн “дексаметазон” тарианы хор уршгийн талаар ярих аж. Мөн Э.Эрдэнэбулган охинд хэсэг бүсгүйчүүд нэгдэж, тусламжийн гараа сунгахыг уриалж мэдээлэл хүргэх юм байна.
Хэвлэлийн хуралд Э.Эрдэнэбулган охины ээж М.Нармандах, “Miss World-2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж буй мисс Н.Ану болон бусад хүмүүс оролцоно.
Сэтгэгдэл (1)