Швейцарийн хөгжлийн агентлагийн бүрэн санхүүжилтээр "Dream Corner 2015" төсөл Улаанбаатар хотын 7 дүүргийн эмнэлэг, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байр зэрэг нийт 8 газарт хэрэгжиж байна.
"Dream Corner 5" төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн эмнэлгийн хүүхдийн тарианы өрөөг тохижуулжээ.
Өвдсөн нялх дүү нараа тариулж байхдаа өвчнөө багахан хугацаанд ч болов мартаж, сатаараасай гэж хүссэний үндсэн дээр өрөөний ханыг ийнхүү тохижуулж байна, авьяас чадвар, цаг зав хамгийн гол нь чин сэтгэлээ зориулсан чадварлаг "Найрамдал Ротаракт" клубын гишүүд өнөөдөр "Dream corner 4", "Dream corner 5" өрөөнүүдийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагах юм байна.