Энэ жилийн баяр наадмаар Хууль сахиулахын их сургуулийн 500 сонсогч хамгаалалтад ажиллахаар болсон байна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Хууль сахиулахын их сургуулийн дүрмийн 9.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, тэргүүн комиссар С.Баатаржав 500 сонсогчийг Үндэсний их баяр наадмын хамгаалалтад гаргаж, ажиллуулах тушаалыг гаргажээ.