"Иргэний нисэхийн үндэсний корпораци" аж ахуйн тооцоотой үйлдвэр байгуулагджээ.
Энэхүү үйлдвэр нь Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай тогтоолын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын хэрэгжүүлж байсан агаарын навигац, агаарын хөлгийн газрын болон нисэх буудлын үйлчилгээ, бусад аж ахуйн үйл ажиллагаатай холбогдох чиг үүргийг хариуцан хэрэгжүүлэх аж.
Зам тээврийн сайдын тушаалаар Иргэний нисэхийн үндэсний корпорацийн Ерөнхий захирлаар Т.Батжаргал, Тэргүүн дэд захирлаар Г.Мөнгөнхуяг нар томилогдож өнөөдрөөс ажилдаа орсон байна.
Сэтгэгдэл (1)