Энэ жилийн үндэсний их баяр наадам энэ сарын 7-ны өдрөөс Урианхай сурын харваагаар эхэлсэн билээ.
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваанд Дархан мэргэн нэг, Хошой мэргэн гурав, Улсын мэргэн зургаа гээд нийт 150 харваач оролцсон байна.
Гурван өдрийн турш үргэлжилсэн Урианхай сурын харваа өндөрлөж, цэц мэргэнүүдээ тодруулсан бөгөөд харваач Б.Хатансайхан тэргүүлжээ. Урианхай харваанд зөвхөн эрэгтэй харваачид оролцдогоороо бусад харваанаасаа ялгаатай юм.
Уг тэмцээнд оролцогч урианхайн уламжлалт “хавчаахай” болон эвэр нумаар оролцох бөгөөд сум нь 90-100 см урт, 1.1-1.3 см хөндлөн голчтой, 90-150 гр жинтэй байдаг аж.
Нэгдүгээр байрт - Харваач Б.Хатансайхан /“Алдар” спорт хороо, “Жем интернэшнл” ХХК/ - 28 оноогоор
Хоёрдугаар байрт - Харваач н.Чулуунбат /Ховд аймаг/ - 27 оноогоор
Гуравдугаар байрт - Хошой мэргэн харваач Б.Мөнхтөр /“Шинэ налайх” баг/ - 26 оноогоор
Дөрөвдүгээр байрт - Харваач З.Баярсайхан /Ховд аймаг/ - 25 оноогоор
Тавдугаар байрт - Харваач Б.Бямбажав /“Тод номын гэрэлт төв”, “Шинэ Налайх” баг/ - 25 оноогоор орсон байна.