Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Олон улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих санхүүжилтийн хэлэлцээрүүдийг соёрхон батлав

2015-7-09
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы энэ өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар олон улсын зарим байгууллагын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжих төслүүдийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж эцэслэн баталлаа.

 

Эхлээд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Болор нар танилцуулсан юм.

 

“Боловсролын чанарын шинэчлэл” төсөл нь сурагчдын эх хэлний болон математикийн сургалтын чанар, үр дүнг сайжруулж, сургуулийн түвшин дэх төлөвлөлтийг бэхжүүлэх замаар Монгол Улсын бага боловсролын чанарыг сайжруулахад чиглэж байгаа аж.

 

Нийтдээ 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих энэ төслийн хүрээнд бага боловсролын сургалтын үр нөлөөг сайжруулахад 14.9 сая, багш бэлтгэх, багшийн мэргэжлийг дээшлүүлэх хөтөлбөрт 3.3 сая, сургуулийн санхүүжилтийн хөтөлбөрт 6.6 сая, системийн удирдлага, мониторинг үнэлгээнд 5.7 сая ам.доллар зарцуулах юм байна.

 

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбааттар, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаас асуулт асууж тодруулан санал хэлэв. Ингээд байнгын хорооны саналаар “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжлээ.

 

Дараа нь Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн тухай хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан нар танилцуулав.

“Цахим эрүүл мэнд” төсөл нь эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд иргэн төвтэй, өндөр чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэвтрүүлэхэд эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн системүүд болон цахим-эрүүл мэндийн шийдлүүдийн таатай орчныг бүрдүүлэх зорилготой аж. Уг төсөл нь нийт 19,5 саяам.долларын өртөгтэй үндсэн 4 үндсэн хэсгээс бүрдэх юм байна.

 

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооны саналаар санал хураалгахад хэлэлцээрийг соёрхон батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.2 хувь нь дэмжсэн юм.

 

Мөн Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэл, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов.

 

“Ухаалаг засаг” төсөл нь Монгол Улсын "Ухаалаг засаг" санаачлагыг дэмжих, мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдал болон үр ашгийг сайжруулахад чиглэжээ. Уг төсөл нь иргэдийн оролцоог дэмжих механизмыг бүрдүүлэх; ухаалаг засгийн суурийг бэхжүүлэх; нээлттэй дата бий болгох; төслийн удирдлага, зохион байгуулалт 4 үндсэн бүрдэл хэсэгтэй юм. 

 

Төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас олгох 19.4 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх юм байна. Харин Монгол Улсын Засгийн газар түрээс, ажилчдын зардлыг санхүүжүүлэх зориулалтаар 0.6 сая ам.долларыг хариуцаж, төслийн хэрэгжилтийн явцад дэмжлэг үзүүлж ажиллах аж.

 

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хэлэлцээрийг соёрхон батлах тухай байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 75.9 хувь нь дэмжсэн юм.

 

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан “Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нар танилцуулав.

 

Манай улс АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-тай хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор шалгарсантай холбогдуулан компакт гэрээг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний ажлын албыг Засгийн газрын 2015 оны 174 дүгээр тогтоолоор байгуулжээ. Үндэсний ажлын албаны тогтвортой үйл ажиллагааг хангах, компакт гэрээг боловсруулах ажлыг хэрэгжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтын шаардлагатай судалгаа хийхэд хөрөнгө, санхүүжилт гаргахад МСК-ийн зүгээс 750 мянган ам.долларынбуцалтгүй тусламж олгох тухай Хэлэлцээр байгуулахаар тохиролцсон аж. Иймээс уг Компакт гэрээ боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийн дагуу буцалтгүй тусламжийн хөрөнгөд татвар ногдуулахгүй байх тухай заалт нь Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуульд зааснаар манай улсын хууль тогтоомжоос өөр журам тогтоож байгаа гэж үзсэн тул Улсын Их Хурлаар соёрхон батлуулахаар хуулийн төслийг боловсруулсныг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж соёрхон батлахыг дэмжсэн юм.

 

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссоны дараа байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад буцалтгүй тусламжийн тухай зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87.0 хувь нь дэмжив.

 

Дараа нь Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэж, Сангийн сайдын илтгэл, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссон юм.

 

“Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах,чадамжид суурилсан сургалт, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэн нутагшуулах,багш болон удирдах ажилтнуудыг чадавхжуулах тогтолцоог бүрдүүлэх, ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн чиг баримжаа олгох, технологийн гүнзгийрүүлсэн сургалттай, бие даасан ахлах сургууль байгуулж сургалтын хөтөлбөрүүд боловсруулж хэрэгжүүлэх зэрэг ажлууд хийгдэх юм байна. Уг төслийг 2015-2019 оны хооронд 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх агаад төслийн нийт өртөг нь 28.59 сая ам.доллар байх ажээ.

 

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул байнгын хорооны саналаар зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.1 хувийн дэмжлэг авлаа.

 

Мөн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан нар танилцуулсан юм.

 

Дархан хотын төвлөрсөн цэвэрлэх байгууламжийг 1965 онд анх ашиглалтад оруулж, 1990 онд өргөтгөл хийж цэвэрлэх байгууламжийг бүрэн барьж дуусгажээ. Уг цэвэрлэх байгууламж нь анх хоногт 50 мянган шоо метр бохир усыг цэвэршүүлэх хүчин чадалтайгаар төлөвлөгдсөн боловч өнөөдрийн байдлаар хамгийн ихдээ хоногт 20 мянган шоо метр бохир ус цэвэрлэдэг аж.

 

Дархан хот нь Орхон-Сэлэнгийн сав газрын бүс, Хараа голын эрэг дагуу гидрогеологийн судалгаагаар сэвсгэр хурдас бүхий экологийн эмзэг тогтоцтой тул одоо үйл ажиллагаа явуулж байгаа цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд ачаалал нэмэгдэхэд хүрээлэн буй орчны чанарыг бууруулж, цаашид эрчимтэй доройтуулах эрсдэл бий болсон байна.

 

Иймээс Монгол орны төвийн бүсийн хөгжлийн гол тулгуур төв болох Дархан хотын бохир усыг цэвэрлэн байгальд нийлүүлэх, эргүүлж ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хадгалах зорилгоор цэвэрлэх байгууламж болон бохир усыг татан зайлуулах насос станц, ариутгах татуургын системийг шинэчлэх зорилгоор “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийг Азийн хөгжлийн банкны 18.5 сая ам.долларын хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн холимог зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

 

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ажлын хэсгээс асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооны саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84.9 хувь нь дэмжсэн юм. Иймээс хуралдаан даргалагч эдгээр зээлийн хэлэлцэээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийн эцсийн найруулгыг гишүүдэд танилцуулав.

 

Чуулганы энэ өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан танилцуулсан юм. Тус байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргажээ.

 

Ингээд байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар асуулт асууж тодруулав. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад гишүүдийн 69.1 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалтад 55 гишүүн оролцож 72.7 хувийн саналаар дэмжсэнээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
“Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
    40 мин
  • Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна
    42 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
    47 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
    1 цаг 13 мин
  • Сагсанбөмбөгийн Оюутны лигийн 2025–2026 оны финалын шатанд өрсөлдөх шилдгүүд тодорлоо
    1 цаг 54 мин
  • АЛТАН ЦОМ: М-Си-Эс Энержи, Хатант Интернэшнл багууд аваргын төлөө өрсөлдөнө
    2 цаг 6 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
    2 цаг 44 мин
  • Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ
    2 цаг 49 мин
  • АНУ-ын Ираны эсрэг цэргийн хориг арга хэмжээнд Их Британи улс оролцохгүй гэдгээ мэдэгдэв
    3 цаг 9 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    3 цаг 20 мин
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
    3 цаг 37 мин
  • Унгарыг 16 жил удирдсан Виктор Орбан ялагдлаа хүлээж албан тушаалаасаа буулаа
    3 цаг 48 мин
  • Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
    4 цаг 0 мин
  • Энэтхэгийн урлагт 80 жил зүтгэсэн алдарт дуучин Аша Бхосле таалал төгсжээ
    4 цаг 54 мин
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
    5 цаг 4 мин
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    5 цаг 44 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    5 цаг 46 мин
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 52 мин
  • АНУ-Ираны талуудын хэлэлцээр үр дүнд хүрээгүй тул газрын тосны үнэ эргээд нэмэгдэв
    5 цаг 58 мин
  • Улаанбурхан өвчнөөр 56 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    6 цаг 11 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК