Нийтийн тээврийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажил үргэлжилж байна.
Энэ хүрээнд автобуснуудад цахим машиныг суулгаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 900 автобусанд цахим машиныг суурилуулжээ. Нийт 1100 гаруй автобусанд цахим машин суулгаа аж.
Иргэдэд олгох картыг автобусны буудлууд дээрх 500 гаруй ТҮЦ-ээр худалдаална. Одоогоор ТҮЦ-нүүдтэй гэрээ байгуулах ажил хийж байгаа юм. Ингэснээр энэ сарын 22-нд нийтийн тээврийн цахим системийн албан ёсны нээлтийг Чингисийн талбайд хийж, иргэд автобусаар зорчихдоо өөрөө өөртөө үйлчилж, цахим машин, карт ашигладаг болно.
Картыг нэг удаад 3600 төгрөгөөр худалдаж авна. Түүнийгээ хэдэн ч жил ашиглаж болно. Картаа авсан тохиолдолд 500-90 мянган төгрөгийн хооронд мөнгөөр цэнэглэх юм. Улмаар картаа нэг удаадаа 500-90 мянган төгрөгөөр цэнэглэн нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой аж.