Нийслэлд өчигдөр гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 58 дугаар цэцэрлэгийн хойд талд иргэн А-ийн 36-10 УБД улсын дугаартай автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.09-ний өдрийн 01:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах, 29 дүгээр ангийн 5 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны “Хайрхан”-ы 15 дугаар гудамжийн 11 тоотод иргэн Б-ийн мод хатаалгын цехед хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.09-ний өдрийн 03:59 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах, 29 дүгээр ангийн 5 албан хаагч,
Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн 2 дугаар гудамжийн 10 тоотод иргэн Д-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.08-ны өдрийн 11:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 43 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан байна.