Архангай аймгийн Цэцэрлэг сумын төвөөс баруун хойд зүгт 39 км-т өнөөдөр өглөөний 05:04 цагт 4.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Орон нутгийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч ямар нэгэн хохирол учраагүй байна.
Энэ жил бага магнитудын хүчтэй газар хөдлөлт хэд хэдэн аймагт бүртгэгдсэн юм.