Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд нэгэн иргэн боом өвчнөөр өвчилсөн талаар бид мэдээлж байсан.
Харин мэргэжлийн байгууллага энэхүү хүний боом өвчний тохиолдолд эрсдлийн үнэлгээ хийжээ.
Үнэлгээрээр өвчтөний биеийн байдал хөнгөн байгааг тогтоосон байна. Улмаар өвчтөний ойрын хавьтлыг хяналтад авсан, цаг алдалгүй эмнэлэгт хэвтүүлж тусгаарласан, эмчилгээ үр дүнтэй хийгдэж байгаа, хариу арга хэмжээ зохион байгуулан ажиллах нөөц бүрэлдэхүүн хангалттай байгаа хэдий ч голомтод малын өвчлөл тасралтгүй бүртгэгдэж байгааг үндэслэн “Дунд зэргийн” эрсдэлтэй гэж үзсэн байна.