Үндэсний баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэрэл зурагчдыг төрийн одон медалиар шагналаа.
Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар гэрэл зурагчин П.Баттулга, Алтан гадас одонгоор Д.Баттулга, С.Бадамханд нарыг шагнав.
Шагналыг УИХ-ын гишүүн, Гэрэл зурагчдын холбооны ерөнхийлөгч Л.Энх-Амгалан гардуулан өгсөн юм.