Малчид, ард иргэд, наадамчдын анхааралд:
11-нд ихэнх нутгаар аагим халуун болж, 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд ихэнх нутгаар бороошиж эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2015 оны 07 дугаар сарын 10-нй 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар 19-24 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 30-32 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 19 градус дулаан, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.