Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааны салхийг хагалж, Хүй долоон худагт уламжлал ёсоор хязаалан насны морьд гарааны зурхайнаас хөдөллөө. Энэ жилийн наадамд тоосоо өргөхөөр 264 хурдан хязаалан үрээ гарааны зурхайгаас хөдөлсөн юм. Харин 30 гаруй үрээ хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй гэсэн шалтгаанаар хасагджээ. Тун удахгүй хязаалан гарааны зурхайнаас эргэнэ.