Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Замын хөдөлгөөний зохион байгуулалтын талаар танилцуулж байна

2015-7-10
0
ЖИРГЭХ

          Үндэсний их баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, хөдөлгөөн зохицуулах хяналт тавих чиг үүрэгтэйгээр 25 газар, хэлтсийн нийт 503 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ба Хууль сахиулахын их сургуулийн 200 сонсогч, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн 50 алба хаагч нэмэгдлээр ажиллана.

 

-  2015 оны 7-р сарын 11-нээс 15-ны баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

 

-  Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн морь барианы орчинд 100 метрээс дотогш тээврийн хэрэгсэл оруулахгүй байж, наадамчид явганаар чөлөөтэй баярлах, Ногоон орчин буюу автомашингүй бүсийг бүрдүүлнэ.

 

-  Баяр наадмын өдрүүдэд “Рэйлбус” өдөрт 3 удаа төмөр замын Амгалан өртөөнөөс Дунд голын зогсоол, Улаанбаатар өртөө, Хархорин худалдааны төв, 5-н шар гэсэн буудлуудыг дамжин Хүй долоон худгийн орчим “Давааны зөрлөг” хүртэл үйлчлэх бөгөөд Рэйлбусын дунд голын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэнрүү, Давааны зөрлөг /Эмээлт/ -өөс Хүй долоон худгийн төв талбай хүртэл мөн үнэ төлбөргүй автобусаар үйлчилнэ.

 

-  Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын томоохон автозогсоолыг бүрэн дүүрэн ашиглах, наадамчдын ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Дүнжингарав худалдааны төв /4500-аас их/, Мишээл экспо /700-800/ зэрэг газруудад үнэ төлбөргүй автозогсоол ажиллах бөгөөд “Дүнжингарав-Төв цэнгэлдэх-Мишээл экспо” чиглэлийн үнэ төлбөргүй автобус үйлчилнэ.

 

-  Нөөц зогсоолын талаар

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд ямар нэг зөвшөөрөл шаардахгүйгээр Нарантуул ОУХТ /4-5мянга/, ЗЦГ /70-100/, Соёолж /35-40/, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн /400-500/, Зам тээврийн яам /100-150/, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /300-400/ зэрэг байгууллагуудын автозогсоолыг иргэд ашиглах боломжтой. 2015 оны 07-р сарын 12-ны өдөр Хурдан морины соёолон насны морьд уралдах үеэр авто замын ачаалал нэмэгдэх үед доорх байршлуудыг ашиглахаар төлөвлөж байна. “Г”, Хөх “М”, “Ү” зогсоолын орчимд аюулгүйн тойргын зүүн урд хэсгийн шороон хэсэгт, Уяачдын хотхоны урд талд буюу үйлчилгээний тойргын хойд хэсэгт хязгаарлалтын зооны ард шороон хэсэгт, “А”, “Дк”, “Ж” зогсоолын орчимд Улаан “М” зогсоолын урд талын шороон хэсэгт тээврийн хэрэгслүүдийг байрлуулна.

 

Дүнжингарав худалдааны төв рүү 7 сарын 11,12-нд хотын зүүн болон хойд  чиглэлээс нийт их багтаамжийн 181 автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар, Мишээл экспо төв рүү хотын баруун болон урд чиглэлээс нийт их багтаамжийн 98 автобус  Нарны гүүрээр очиж үйлчилнэ.

 

-  Түүнчлэн үндсэн замналаараа явж Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд 120 мянгатын автобусны  зогсоолд бусад чиглэлийн 127 автобус зогсож наадамчдад үйлчилнэ.

 

-  Наадмын өдрүүдэд Энхтайваны гүүрны урд Нарны хотхоны баруун зүүн талаас, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хойд талын зогсоолоос таксийн үйлчилгээ иргэдэд үйлчилнэ.

 

-  Замын ачааллаас шалтгаалан шаардлагатай тохиолдолд  2015.07.11-ний өглөө Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын нээлт эхлэхээс өмнө 2 цагийн өмнө ЗЦГ-ын баруун урд уулзвараас урагш Баянмонгол хорооллын баруун уулзвар хүртэл тээврийн хэрэгслүүдийг нэг чигийн хөдөлгөөнд оруулна.

 

-  Замын ачааллаас шалтгаалан шаардлагатай тохиолдолд  2015.07.12-ны өглөө “Соёолон” насны морьдын уралдаан эхлэхэд Архангайн салдаг уулзвараас “Г, Ү” зогсоол руу эргэдэг гарц хүртлэх замыг 07:00 – 09:00 цагийн хооронд зүүнээс баруун тийш, морьд уралдаж ирсэний дараа “Г, Ү” зогсоолоос Архангайн салдаг уулзвар хүртэл баруунаас зүүн тийш чиглэлд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

-  2015.7.13-ны өдөр Хүй долоо худагт болох уяачдын наадамд Улсын наадмын “А, Ж, Дk, Г, Ү, М” зөвшөөрөлөөр тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх бөгөөд тус тусын үсгээр тэмдэглэсэн зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулна.

 

БАЯР НААДМЫН ЗӨВШӨӨРӨЛ

Баяр наадмын өдрүүдээр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг, хурдан морины бариа явах тээврийн хэрэгслүүдэд  А, Ж, Dk, Ү, Г, М /хөх/, М /улаан/ гэсэн 7 төрлийн зөвшөөрөл олгогдоно.

“А” – Баяр наадмыг зохион байгуулах төв коммис

“Ж” – Нийслэлийн аялал жуулчлалын газар

“D” – Гадаад харилцааны яам

“Ү” – Дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хэлтэс

“М /улаан/”, “М /хөх/” ,“Г” –Замын цагдаагийн газрын дүүргүүд дэхь ЗЦТ-аас олгоно. “М /улаан/”  “M /хөх/”  “Г”

 

Төв цэнгэлдэх орчмын тээврийн хэрэгслийн зогсоолын талаар

 “А” зогсоол нь хоёр талбайтай. Эхний зогсоол нь Цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы баруун талд байрлана. Дээрх зогсоол руу орж ирэхдээ  Чингисийн өргөн чөлөөгөөр Энхтайваны гүүрээр нэвтэрч, 120 мянгатын автобусны буудлын хойд уулзвараар баруун гар тийш эргэж “Оюун түлхүүр” сангийн хашаанд орж зогсоно. Харин хоёр дахь зогсоол нь ЗЦГ-ын баруун урд уулзвараар нэвтэрч ХУД-ийн Гандийн гудамжаар яваад  “Dk” зогсоолын хойд талд барилгын талбайд байрлана.

“Ж” зөвшөөрөл нь “А” зөвшөөрлийн нэгэн адил чиглэлүүдээс ирэх боломжтой. Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун  хойдталд тэмдэгт заасан газар байрлуулна.

“D” зөвшөөрөл “А”, “Ж” зогсоолын нэгэн адил замаар явж, Цэнгэлдэх хүрээлэнгийн баруунталд тэмдэгт заасан газар байрлуулна.

“Ү”, “Г” зөвшөөрөл ЗЦГ-ын баруун урд уулзвараар нэвтэрч Их Монгол Улсын гудамжаар яваад баруун гар тийш Нийслэлийн гудамж руу эргээд “Хурд” хорооллын урд зогсоол, мөн  “Суруга Монгол” компанийн зогсоол дээр байрлуулна. Харин Чингисийн өргөн чөлөөгөөр ирж буй тээврийн хэрэгсэл Зайсангийн гудамжаар явж, Зайсангийн арын замаар Маршлын гүүр, Олимпийн гудамж, Их Монгол Улсын гудамжаар зогсоолын талбайд байрлуулна.

 

Хүй долоо худаг орчмын тээврийн хэрэгслийн зогсоолын талаар

 “Г”, “Ү”, “М”  зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Эмээлт өртөөгөөр баруун тийш яваад Хүй долоо худаг руу эргэдэг эхний уулзвараар баруун гар тийш эргэж, тэмдэгт газар тээврийн хэрэгслээ байрлуулна.

“А”, “Ж”, “ДК”, “М” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Эмээлт өртөөгөөр даваад Хүй долоо худаг руу эргэдэг 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж, тэмдэгт газар тээврийн хэрэгслээ байрлуулна.

 

Анхааруулга:

-  Наадмын хөтөлбөрт хуваарийн дагуу цагаа зөв зохицуулах

-  Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчихгүй байх

-  Согтууруулах ундааны зүйл /Архи, пиво, айраг/ хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх.

-  Хүүхдийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхчүүд тээврийн хэрэгсэлд зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг зүүлгэж тээвэрлэх.

-  Хүүхэд төөрөх, зам тээврийн ослын хохирогч болохоос урьдчилан сэргийлж тэдэнд тавих хараа хяналтыг сайжруулах.

-  Хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй байх

-  Жолооч нар явган зорчигч нарт хүндэтгэлтэй хандаж, зам тавьж өгөх

-  Явган зорчигчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын зорчих хэсэг дээгүүр явахгүй байх

-  Зөвшөөрлийн ард заагдсан замаар явж, автомашинаа зогсоолын талбайд зөв байрлуулах

-  Зохицуулагчийн дохиог биелүүлж хөдөлгөөнд соёлтой оролцох.

-  Автомашин дотроо ил задгай эд зүйлээ үлдээх, хулгайд алдахаас сэргийлэх.

-   Бусдын хөдөлгөөнд саад болж Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон газарт тээврийн хэрэгслийг байрлуулж зогсоохгүй байхыг Замын Цагдаагийн газраас анхааруулж байна.

 

 Шаардлагатай албаны утасны жагсаалт

    102 -Зам тээврийн осол хэргийн дуудлага хүлээн авна.
    93020111 -Замын цагдаагийн алба хаагчтай холбоотой мэдээ мэдээлэл хүлээн авна.
    93029603 -Авто радио ФМ 96.3 Замын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
    93021109  -БЗД  дэх ЗЦТасаг.
    93021226  -ХУД дэх ЗЦТасаг.
    93021828 -БГД дэх ЗЦТасаг.
    93049999  -СБД дэх ЗЦТасаг.
    93021118  -СХД дэх ЗЦТасаг.
    93020009  -ЧД дэх ЗЦТасаг.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Улаанбурхан өвчнөөр 56 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсанбөмбөгийн Оюутны лигийн 2025–2026 оны финалын шатанд өрсөлдөх шилдгүүд тодорлоо
    38 мин
  • АЛТАН ЦОМ: М-Си-Эс Энержи, Хатант Интернэшнл багууд аваргын төлөө өрсөлдөнө
    50 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
    1 цаг 28 мин
  • Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ
    1 цаг 33 мин
  • АНУ-ын Ираны эсрэг цэргийн хориг арга хэмжээнд Их Британи улс оролцохгүй гэдгээ мэдэгдэв
    1 цаг 53 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    2 цаг 4 мин
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
    2 цаг 21 мин
  • Унгарыг 16 жил удирдсан Виктор Орбан ялагдлаа хүлээж албан тушаалаасаа буулаа
    2 цаг 32 мин
  • Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
    2 цаг 44 мин
  • Энэтхэгийн урлагт 80 жил зүтгэсэн алдарт дуучин Аша Бхосле таалал төгсжээ
    3 цаг 38 мин
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
    3 цаг 48 мин
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    4 цаг 28 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    4 цаг 30 мин
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    4 цаг 36 мин
  • АНУ-Ираны талуудын хэлэлцээр үр дүнд хүрээгүй тул газрын тосны үнэ эргээд нэмэгдэв
    4 цаг 42 мин
  • Улаанбурхан өвчнөөр 56 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    4 цаг 55 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
    4 цаг 57 мин
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
    4 цаг 58 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    5 цаг 53 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    6 цаг 0 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК