Монголчуудын уламжлалт соёлыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол Наадам-2015”, “Учиртай гурван толгой дуурь”-ийн арга хэмжээг өнөөдөр Чингисийн талбайд зохион байгууллаа.
Захирамжийн дагуу “Дээлтэй Монгол-2015”, “Учиртай гурван толгой дуурь”-ийн тоглолтыг зохион байгуулахдаа арга хэмжээнд оролцогчид болон үзэгчид нь үндэсний хувцас монгол дээлтэй, гадаадын иргэд нь монголын үндэсний хувцасны хэрэглэгдэхүүн орсон хувцастай, эсхүл өөрийн орны үндэсний хувцастай байна. Мөн уг үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллана.
Захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, урлагийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газарт тус тус даалгав. “Дээлтэй Монгол Наадам-2015” арга хэмжээний бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхийг ажлын хэсэгт үүрэг болгов.