Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам Төрийн есөн хөлт цагаан тугийг төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслолоор үргэлжилж байна.
Есөн хөлт цагаан туг төрийн ордноос Нийслэл хотын төв талбайн замаар аялуулж Төв цэнгэлдэх хүрээлэнд ирснээр наадмын нээлт албан ёсоор эхлэх юм.
Үндэсний их баяр наадмыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэлж, наадамчин түмэндээ мэндчилгээ дэвшүүлсний дараа Хүчит бөхийн барилдаан эхэлнэ.