Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан азарганууд дөнгөж сая барианд орлоо. Газар газрын 172 шандаст хүлэг гараанаас гарснаас
Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Г.Тэмүүлэнгийн өсгий цагаан халтар түрүүлж
Тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Монгол улсын Манлай уяач О.Батбилэгийн хээр
Айргийн гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Монгол улсын Тод манлай уяач Д.Ононгийн зээрд
Айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Алдарт уяач Т.Болдбаатарын халиун
айргийн тавд Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы хээр азарга тус тус хурдалжээ.
Д.Дуулим