Тулгар төр байгуулагдсан 2224 жил, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан үргэлжилж байна. Өнөө өглөө адуун сүргийн манлай азарганы уралдаанд 172 хурдан ажнай уралдаж Архангай аймгийн Ихтамир сумын уяач Г.Тэмүүлэнгийн хээр азарга уралдааныг өнгөлсөөр түрүүлж, Монгол Улсын тод манлай уяач Д.Ононгийн бага хээр азарга аман хүзүүдсэн. Айргийн гуравт Монгол Улсын тод манлай уяач Д.Ононгийн янзага хээр, айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатарын халиун азарга, айргийн тавд Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы хээр азарга давхиж наадамчин олноо баясгасан юм. Харин 14.00 цагт яг одоо их насны морьд Хүй долоон худгаас барианы зурхай руу хөдлөх гэж байна.