Өнөөдөр цагдаагийн 3000 гаруй албан хаагч Төв цэнгэлдэх болон Хүй долоон худагт үүрэг гүйцэтгэж байна. Мөн 50 оюутан цагдаа гадаадын жуулчдад тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өглөөний 08.00 цагаас 12.00 цаг хүртэл ямар нэгэн гэмт хэрэг зөрчил бүртгэгдээгүй байна. Нэг хүүхэд эцэг, эхээсээ төөрснийг асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн.