Хүй долоон худагт соёолон насны морьдын уралдааныг үзэж сонирхосон наадамчин олны хөл дарагдаад байна.
Морьд гараанаас гарч бариандаа ирэх хооронд үзэгчдэд зориулсан шүхрийн үзүүлбэр болов. Шүхрийн үзүүлбэрт 15 шүхэрчин оролцож, амжилттай буусан байна.
Мөн наадамчин олон нэмэгдэж байгаа Хүй долоо худагт цагдаагийн 22 байгууллагын 3500 албан хаагч, хууль сахиулах их суруулийн 500 сонсогч хамгаалалтад гараад байна. Мөн эмч мэргэжилтнүүд ч ажиллаж байгаа аж.