Эрийн гурван наадам эрчтэй сайхан болж байна. Хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхлээд байна.
Өчигдөр болсон хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд Монгол Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй 10 гаруй улсын цолтнууд өвдөг шороодсон. Тухайлбал, улсын гарьд М.Баяржавхлан, харцага Г.Батбаяр, Т.Амартүвшин, начин Б.Баянмөнх, Ч.Цогбаяр, Ц.Лхагвасүрэн, Д.Олзгэрэл, Б.Баянжаргал, Ц.Цогтжаргал, Б.Сугаржаргал, Б.Сумъяа нар өвдөг шороодсон.
Харин хүчит бөхийн барилдааны гурвын даваанд улсын цолтой бөхчүүдээс улсын гарьд Б.Гантогтох уналаа.
Сэтгэгдэл (1)