Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр сайхан болж байна.
Гэтэл баяр наадмын үеэр бага насны хүүхэд төөрөх, зам тээврийн осол гарах зэрэг таагүй мэдээлэл ч мөн гарч байна.
Тодруулбал, Хүй долоо худагт бага насны гурван хүүхэд төөрснийг цагдаагийн ажилтнууд олж, эцэг, эхэд нь хүлээлгэж өгчээ.
Мөн өчигдрийн байдлаар зам тээврийн дөрвөн осол гарч, ослын улмаас долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Тиймээс иргэдийг орон нутгийг зорих замдаа авто машины бүрэн байдлыг сайтар хангаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг ЗЦГ-аас анхааруулж байна.