Хүй долоо худагт 33 хэм халуун байна. Бороо, хур ороогүй учраас Хүй долоон худгийн талбайг усалж байгаа юм.
“Монгол наадам цогцолбор” олон нийтийн өмчит ТҮГ, УСУГ, цэвэр, бохир ус хариуцсан компаниас 20 машин гаргаж, усалгаа хийж байна.
Эдгээр машинууд нь нэг удаад 10-20 тонн ус тээвэрлэх хүчин чадалтай аж. Гэвч Хүй долоон худгийн талбай, хурдан морины замыг услаад 30 минут болоогүй байхад хатаж буй аж. Өглөөнөөс хойш 20 машинаас гурван удаа улсан юм.
Усалгааны машинууд Хүй долоо худгаас 3 км-ийн зайтай худгаас ус зөөж байгаа ч тог тасарч. Усны нөөц багассан учраас оочер дараалал үүссэн байна. Нэг удаа усалгаа хийхэд нэг машинд 50 мянган төгрөгийн шатахуун зарцуулдаг байна.