Энэ жил наадмын хуушуур элбэг үнэ ч боломжийн байна.
Хуушуурын үнэ 800-1200 төгрөг байгаа бол айраг нэг литр нь 3000-4000 төгрөгийн ханштай байна.
Харин хорхог 5000-8000 төгрөгөөр зарагдаж байгаа юм.
Өнгөрсөн жил 200 хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний газарт зөвшөөрөл олгосон. Харин энэ жил иргэдэд энэ зөвшөөрлийг түлхүү буюу Төв цэнгэлдэх хүрээлэнд 500 орчим зөвшөөрлийг иргэдэд олгосон байна.
Иргэд энэ жил наадмыг зохион байгуулалттай, худалдаа үйлчилгээний тал дээр сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.