Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан төрийн дайллага өчигдөр Их тэнгэр цогцолборт болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон тэргүүн хатагтай Х.Болормаа нарын урилгаар дайллагад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нар гэргийн хамтаар зочилсон байна.
Мөн улс төр, урлаг соёл, спортын алдартнууд Их тэнгэр цогцолборын Хан-Уул харшид зочилж, дайллагад оролцсон байна.
Сэтгэгдэл (2)