Үндэсний их баяр наадмын дөрвийн даваа эхлээд Улсын аварга Г.Эрхэмбаяр, гарьд Азжаргал, Д.Рагчаа нар өвдөг шороодоод байгаа талаар бид мэдээлсэн.
Харин Монгол Улсын анхны олимпийн аварга, анхны хос медальтан, жүдоч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар бөгөөд гавьяат тамирчин улсын харцага Найданы Түвшинбаяр Дундговь аймгийн хурц арслан Алтангэрэлийн Алтанхуягт уналаа.