Төв цэнгэлдэх хүрээлэнд хөргөгч хөлдөөгчинд хадгалаагүй, амт үнэр орсон махаар хуушуур хийж, иргэдэд худалдаалж байсан зөрчил цөөнгүй илэрчээ.
Наадмын хоёр өдөрт нийтдээ 80 гаруй зөрчил илэрсэн байна.
Дээрх зөрчилүүд нь ихэнхдээ хөргөгчинд махаа хадгалаагүйгээс бага зэрэг амт үнэр орсон махаар хуушуур, шорлог хийж байсан нь шалгалтаар илэрчээ. Мөн эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчин нөхцөлд хоол бэлдэж байсан зөрчлүүд ч илэрсэн гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнд нийтдээ 30 байцаагч ажиллаж байгаа бөгөөд дээрх зөчлүүдэд нийтдээ 120 гаруй мянган төгрөгийн торгууль оногдуулжээ.
Мөн мэргэжлийн хяналтын байгууллагаас наадамчин олныг хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа анхаарал болгоомжтой хянамгай хандахыг анхааруулж байна.