Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын дааганы уралдаан Хүй долоон худагт болж өндөрлөлөө.
Энэ жилийн наадамд 237 даага гарааны зурхайгаас эргэсэн бөгөөд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр даага түрүү магнай болж, торгон жолоогоо өргүүллээ.
Харин аман хүзүүнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, Бадамгарав Бадраагийн хүрэн халзан, айргийн гуравт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, Магсарын Ариунбатын хээр , айргийн дөрөвт Төв аймгийн Баян сумын уугуул, манлай уяач Миеэгомбын Энхболдын хүрэн, айргийн тавд ММСУХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан СГЗ А.Баярмагнайгийн хонгор тус тус хурдаллаа.